CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Казхстанд айлчилж холбогдох арга хэмжээнд оролцож байна

06-09-2017 10:41

 6-р сарын 8-нд Казахстанд айлчилж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хамт Астанагийн тусгай Экспогийн Хятадын ордонтой танилцаж, Хятад Казахстаны Ази Европыг дамнасан транзит тээврийн видео холболтын ёслолд оролцсон байна.

Астанагийн тусгай Экспо бол Төв Азийн орнуудаас анх удаа зохион байгуулж байгаа тусгай Экспо байж, "ирээдүйн эрчим хүч" уриан дор зохиогдож байгаа болно. Энэ удаагийн Экспод оролцох 100 гаруй орон олон улсын байгууллагын дунд Хятад улс хамгийн эрт Хятадын ордон байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Хятадын ордныг "ирээдүйн эрчим хүч, ногоон торгоны зам" уриан дор зохион байгуулж, олон улсын хамтын нийгэмлэгтэй Хятадын уламжлалт эрчим хүчний шилжилт, шинэ эрчим хүч нээн ашиглах, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн тал талын ухагдахуун, арга барилыг хуваалцах зорилготой.

Ши Жиньпин нээлтийн ёслолд хэлэхдээ, Хятад Казахстаны Ази Европыг дамнасан бараа тээврийн галт тэргийг ажиллуулсан нь Хятад Казахстан хоёр оронд хүртээмж болох төдийгүй "нэг бүс нэг зам" дагуу орнуудад тээврийн дөхөм үзүүлж, хамтын ажиллагааны болом олгох болно. Энэ нь торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны тэнгис дээрх торгоны замыг уян хатан холбоход ашигтай юм гэжээ.

Назарбаев хэлсэн үгэндээ Ши Жиньпин даргын Астанагийн тусгай Экспогийн нээлтийн ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэнд баярлаж байгаагаа илэрхийлж, Хятад улсн дэмжлэг болон уг Экспод идэвхтэй оролцож байгаад баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын ордны уриа ногоон торгоны замын хөгжлийн үзэл баримтлалыг бүрэн харуулсан байна. Хятад Казахстаны Ази Европыг дамнасан тээврийн хамтын ажиллагаа бол "Гэрэлт зам" шинэ эдийн засгийн бодлогыг торгоны замын эдийн засгийн байгуулалттай үр ашигтай холбосон амжилттай үлгэр жишээ болно, тэр нь зам дагуух орнуудын эдийн засгийг цэцэглэл хөгжүүлж, ард олонд аз жаргал авчрах болно гэжээ.

 \Гэрэлт орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100