CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХНШУА "Төв Азийн шар нам" нийтэлжээ

06-09-2017 10:45

6-нд Хятадын зөвлөх байгууллага-Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи "Төв Азийн шар ном", "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын шар ном" нийтэлж, сүүлийн үеийн бүс нутаг, улс орнуудын байдал, хөгжлийн хэтийн төлөв байдлыг шинжилсэн байна. Шар номд, Төв Азийн бүс нутгийн "тэнцвэр, тогтвортой байдал маш эмзэг болоод байна". Төв Азийн аюулгүй, тогтвортой байдал "Нэг бүс нэг зам" санаачилгын хэрэгжилтэд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Харин ШХАБ улам шат ахиж хөгжих хэрэгтэй гэжээ.

2016 онд Төв Азийн улс орнуудын тусгаар тогтнолын 25 жилийн ой тохиосон. Өдгөө, тус бүсийн улс орнуудын улс төр, эдийн засаг, дипломат харилцаа, аюулгүй байдал маш их ялгаатай болсон хэдий ч ерөнхийдөө тогтвортой хөгжих хандлагаа өөрчлөөгүй байна. "Төв Азийн шар ном"-ын ерөнхий редактор, ХНШУА-ийн Орос, Зүүн Европ, Төв Азийн судалгааны газрын орлогч дарга Сүнь Ли хэлэхдээ: "Сүүлийн 25 жилд, Төв Азийн улс орнуудын хөгжилд өөр өөр онцлог илэрсэн. Бид голдуу улс төрийн олон талт хөгжилд анхаарал хандуулсаар ирсэн бол хэрэг дээрээ эдийн засгийн хүндрэл бэрхшээл, ээдрээтэй нөхцөлд, мөн их гүрнүүдийн нөлөө зэрэг нь тухайн улс орнуудын тогтвортой хөгжилд маш гүнзгий нөлөөлсөн" гэжээ.

Шар номд, 2016 онд Төв Азийн нийтлэг онцлог нь "сул дорой тал, хүнд хэцүү байдал" илэрсэн бөгөөд эдийн засгийн хөгжил бэрхшээлтэй, нийгмийн асуудал байнга гарч, аюулгүйн сорилт улам нэмэгдэж, улс орнуудад тогтворгүй хүчин зүйл гарсаар ирлээ. Иймэрхүү байдлын улмаас Төв Азийн орнуудын улс төрийн аюулгүй байдлын эрсдэл улам нэмэгдсэн байна. Мөн эдийн засгийн салбарт, Төв Азийн орнуудын эдийн засгийн бүтцийн асуудлыг үр ашигтай зохицуулаагүй байна. Аюулгүйн салбарт, зарим террорист халдлагын хэрэг гарч, терроризм, хэт даврагч бүлэглэл Төв Азийн бүс нутагт сөрөг нөлөө үзүүлсэн ч аюулгүй байдлыг тогтоон барих ажилд өөрчлөлт гараагүй гэж тэмдэглэжээ.

"Төв Азийн шар ном" нь Хятад, Төв Азийн харилцааны асуудалд илүү анхаарал хандуулжээ. Шар номд, Хятад, Төв Азийн орнууд дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш, Хятад, Төв Азийн 5 орон "сайн хөрш", сайн түнш, сайн найз"-ын хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны түнш болж, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны цар хүрээ байнга өргөжсөөр ирсэн гэж тэмдэглэжээ. Сунли онцлохдоо: Төв Ази бол Хятадын хөрш, Торгоны замын эдийн засгийн бүсийн хөгжлийн чухал бүс юм. Төв Азийн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал нь "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Төв Азийн бүс нутаг ШХАБ-тай нягт холбоотой. Мөн өдөр гаргасан " ШХАБ-ын шар ном"-д, ШХАБ "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад холбох үүрэг гүйцэтгэж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагаа, санхүү эдийн засаг, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг чухал байранд тавих ёстойг заасан. Энэтхэг, Пакистаныг гишүүнээр элсүүлснээр ШХАБ өөрийн түвшинг дээшлүүлэх боломж бүрдүүлсэн гэж тэмдэглэжээ.

Хятадын Олон улсын асуудал судлалын хүрээлэнгийн Европ, Азийн судалгааны газрын дэд дарга Ли Зигүөгийн үзэж байгаагаар, ШХАБ байгуулагдсанаас хойш бүс нутгийн шинжтэй олон асуудлыг зохицууллаа. Харин олон орны эдийн засаг хөгжиж, бүс нутгийн аюулгүйн байдал өөрчлөгдөж байгаа тул ШХАБ өөрийн түвшнээ дээшлүүлэх шаардлагатай болсон байна.

Харин олон асуудлыг зохицуулах шаардлагатай байна. Жишээлбэл аюулгүй байдлын хувьд, хэт даврагч байгууллагын данс бүртгэл байхгүй, нотлон тогтоох асуудлаар санал зөрөлдөөнтэй байна. Эдийн засгийн интеграцчилал ямар ч ахицгүй байна. Бид эхний шатанд эдинй засгийн зорилтоо биелүүлсэн. 2 дахь шатанд шинэ ахиц гаргах ёстой, өөрөөр хэлбэл чөлөөт худалдааг ахиулах хэрэгтэй. Эдгээр асуудлыг зохицуулахад заавал өөрийн түвшинг дээшлүүлэх шаардлагатай юм" гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100