CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Өвөр Монголын үндэстний цөөнхийн спортын 9 дэх наадам болно

06-09-2017 14:05

 Сурвалжлагч 8-нд болсон хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, ӨМӨЗО-ы үндэстний цөөнхийн уламжлалт спортын 9-р наадам 7-р сарын 12-оос 15-ны өдрүүдэд Хөлөнбуйр хотод зохиогдож, ӨМ-ын 12 аймаг хотын 1400 гаруй тамирчин оролцоно.

Уг наадамд морин спорт, тэмээний уралдаан, бөх, уламжлалт сур харваа, монгол шатар, ү шү, хулхавч ном, булуу, дүүжин, тэвэг зэрэг 14 том төрлийн 90 тэмцээн зохион явуулж, 3 үзүүлбэрийн тоглолт үзүүлнэ.

Өвөр монгол 1985 оноос нааш 4 жил тутамд нэг удаа үндэстний цөөнхийн спортын наадмыг зохион байгуулсаар ирсэн бөгөөд 1982, 2015 онд Бүх Хятадын үндэстний цөөнхийн спортын 2-р болон 10-р наадмыг тус тус зохион байгуулж байсан юм.

\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100