CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дэлхийн эдийн засаг түргэн өсөх боломжтой

06-08-2017 10:49

 7-нд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хагас жил тутмын эдийн засгийн төсөөллийн тайлан гаргаж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэмжээ энэ жил 3.5, ирэх жил 3.6 хувьд хүрнэ гэжээ.

Тус байгууллагын төсөөллөөр, Америкийн эдийн засгийн энэ хоёр жилийн өсөлт тус тус 2.1 хувь, 2.4 хувьд хүрэх бол Японы эдийн засгийн өсөлт 1.4 хувь, 1.0 хувьд хүрч, евро бүсийнх 1.8 хувь орчимд байх болно. Үүнээс гадна Энэтхэгийн эдийн засгийн өсөлт тус тус 7.3 хувь, 7.7 хувь, Бразилийн эдийн засгийн өсөлт нь эерэг үзүүлэлттэй болох боломжтой гэжээ.

Тайланд: Хятадын гадаад эрэлт хэрэгцээ, дотоодын хөрөнгө оруулалтын хүчин зүйл сайжрахын хэрээр Индонез, Филиппин, Малайз, Тайланд зэрэг Азийн шинээр хөгжиж буй эдийн засгийн дотоод эрэлт хэрэгцээ идэвхтэй өснө гэсэн байна.

 

\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100