CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

120 зорчигчтой нисэх онгоц сураггүй алга болжээ

06-08-2017 13:34

Мьянмар улсын армийн 120 зорчигчтой тээврийн нисэх онгоц 7-ны өдрийн үдээс хойш тус орны өмнөд нутагт сураггүй алга болжээ. Армийн албаны хүн хэлэхдээ, нисэх онгоцны хэсгийг олсон боловч хар хайрцгийг хараахан олоогүй байна гэжээ.

Эх сурвалжийн дагуу, нисэх онгоц сураггүй алга болсон тэнгисийн усан хилээс онгоцны эд зүйлсийг олсон бол хар хайрцгийг хайсаар байгаа тул онгоц сураггүй алга болсон, эсвэл осолдсон шалтгааныг тогтоох боломжгүй байгаа юм. Харин тус улсын хэвлэлийн мэдээлснээр, сураггүй алга болсон онгоцны 120 зорчигчоос 3 хүн нь эсэн мэнд аврагдсан байна.

Тэр онгоц орон нутгийн цагаар 7-ны 13:06-д өмнөд нутгийн Танифарский мужаас Янгон руу ниссэн бөгөөд хамгийн сүүлд 13:35-д тус мужийн төв Тавойгоос баруун өмнө 69 километрийн зайтай бүсэд онгоцны буудалтай холбоо барьсан байна.

\Д.Хүчитбаатар\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100