CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Казакстаны хэвлэлд нийтлэл бичжээ

06-08-2017 10:01

6-р сарын 7-нд Казакстанд төрийн айлчлал хийхийнхээ өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин "Казахстаны үнэн сонин"-д "Хятад Казакстаны харилцаанд алтан жигүүр ургуулъя" хэмээх нийтлэл бичжээ.
Ши Жиньпин нийтлэлдээ: Зуны сайхан улиралд миний бие ерөнхийлөгч Назарбаевын урилгаар Казакстанд гурав дахь удаагаа айлчилж, ШХАБ-ын дээд уулзалт, Астанагийн тусгай экспогийн нээлтийн арга хэмжээнд оролцох гэж байна. Казакстаны өргөн уудам үзэсгэлэнт тал нутаг, угалзлан урсгах гол мөрөн, өдрөөс өдөрт шинэдэн өөрчлөгдөж буй бүтээн байгуулат, элэгсэг даруу ард түмэн санаанаас гарахгүй юм. Энэ удаа ийм сайхан нутагт дахин айлчлах болсондоо миний сэтгэл догдолж байна гэжээ.

Ши Жиньпин: Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт бидэнд урьд байгаагүй түүхэн боломж нээж байна. Энэ удаа Казакстанд айлчилж буй бидний гол зорилго бол ерөнхийлөгч Назарбаевтэй шинэ нөхцөлд хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хэрхэн ахиулж, Хятад Казакстаны бүх талын хамтын ажиллагааг хэрхэн түргэн хөгжүүлэх талаар санал солилцож, бүх талын байршуулалт хийх болно. Бид хоёр орны хамтын хөгжлийн зам улам дардан, улам урагштай байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин: Миний энэ удаа Казакстанд айлчлах бас нэгэн гол ажил бол ШХАБ-ын Астанагийн дээд уулзалтад оролцох явдал юм. Казакстан ШХАБ-ын ээлжит дарга орон болсноос хойш тус байгууллагын хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулсан юм гэжээ.

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100