CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нууцаар чагнадаг, зураг авдаг тусгай аппарат хууль бусаар ашиглаж байсныг илрүүлэв

06-07-2017 12:35

Сүүлийн үед барууны хэвлэл мэдээллийн зарим байгууллага, АНУ-д төвтэй ашгийн бус байгууллагын хятад удамтай гурван гишүүн Хятадад "баривчлагдаж", "сураггүй болов" хэмээн мэдээлжээ. Манай радиогийн сурвалжлагч Хятадын Жян Ши мужийн Ганьжөүгийн нийгмийг аюулаас хамгаалах байгууллагаас мэдээлснээр, саяхан иргэдийн мэдүүллийн дагуу, нууцаар чагнадаг, зураг авдаг тусгай аппаратыг хууль бусаар ашиглаж байсан гэмт хэргийг мөрдөн илрүүлж, Сү Хэн, Ли Жао, Хуа Хайфэн зэрэг 3 сэжигтнийг баривчилсан байна. Одоогоор уг хэргийг үргэлжлэн шалгаж байгаа ажээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, 2017 оны 5-р сарын 24-нд, Жян Сү мужийн Ганьжөүгийн цагдаагийн газарт тус жөүгийн нэгэн аж үйлдвэрээс мэдүүлэл ирүүлж, ажлын цагаар тэдний нэгэн ажилчин үйлдвэр дотроо байнга зураг авдаг, энэхүү үйлдэл нь маш сэжигтэй хэмээн мэдүүлжээ. Үйлдвэрийн талаас уг ажилчныг дуудан байдлыг тодруулах гэтэл тус ажилчин нэгэнт сураггүй болсноор, аж үйлдвэрийн бизнесийн нууцыг хулгайлсан байж болзошгүй хэмээн үйлдвэрийнхэн сэжиглэсэн байна.

Хэргийг хүлээн авсны дараа орон нутгийн цагдаа цаг алдалгүй нарийн мөрдөн байцааж, 5-р сарын 27, 28-нд Ганьжөүгийн нэгэн зочид буудлаас дээрх үйлдвэрийн ажилчин Сү Хэн болон түүний хамсаатныг олж, хуулийн дагуу тус гурван хүнийг дуудан байцаасан байна. Энэ хугацаанд цагдаагийн газар тус гурван хүний биедээ авч явсан эд зүйлсээс нууцаар зураг авдаг бугуйн цаг зэрэг нууцаар чагнаж, зураг авдаг тусгай аппаратыг илрүүлсэн байна. Хэргийн байдлыг мөрдөн тодруулахын тулд цагдаагийн газар эрүүгийн хуулийн дагуу тус гурван хүнийг хүчээр саатуулсан байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100