CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

"Хятадын Түвд соёл-Катманду форум" нээгдэв

06-07-2017 13:08

"Хятадын Түвд соёл-Катманду форум" Балбын нийслэл Катмандуд 6-нд нээгдлээ.

Уг форумыг Хятадын Түвд судлалын судалгааны төв, Хятадаас Балбад суугаа элчин сайдын яам, Хятадын Түвд соёлыг хамгаалж хөгжүүлэх нийгэмлэг, Балбын Арнико нийгэмлэг хамтдаа зохион байгуулав. Балбын дэд ерөнхий сайд Кришна Бахадур Махара хэлэхдээ, Хятадын Түвдийн орчин үеийн байгуулалт нь Балбын хувьд алс хэтийн ач холбогдолтой юм. Балба Хятадын мэргэжилтнүүд энд хуран цугларч, харилцан сонирхож буй асуудлаар эрдэм шинжилгээний судалгаа хийх нь хоёр орны харилцааг цаашид эрчимжүүлнэ гэв.
Хятадаас Балбад суугаа элчин сайд Юй Хун хэлсэн үгэндээ, урт хугацааны турш Түвдийн Өөртөө Засах орон Хятад Балбын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж, баялаг үр дүнд хүрч байна гэв.
Форумд оролцох Хятад Балбын эрдэмтэн мэргэжилтнүүд 6-р сарын 6, 7-ны өдөр түвд эмнэлэг, буддын шашны соёл, хоёр орны эдийн засаг худалдаа, боловсрол, уран зургийн талаар олон илтгэл тавих юм байна.

\Урьхан\  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100