CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Казакстанд айлчилна

06-06-2017 09:46

Бүгд Найрамдах Казакстан Улсын ерөнхийлөгч Нурсултан Назабаевын урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 7-10-нд Казакстан улсад төрийн айлчлал хийж, ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн зөвлөхүүдийн 17 дахь хурал, Астанагийн тусгай сэдэвт Дэлхийн Экспогийн нээлтэд оролцох юм.

Хятадын ГХЯ-ны сайдын туслах Ли Хүй Лай 5-нд хэвлэлд хандан хэлэхдээ: Энэ айлчлал бол Хятадын тал "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумыг амжилттай зохион байгуулсны дараа болж буй Ши Жиньпин даргын гадаадад хийж буй анхны айлчлал юм. Энэ айлчлал Хятад, Казакстан зэрэг Европ, Азийн орнууд хоорондын харилцааны хөгжлийг ахиулж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, ШХАБ үргэлжлэн эрүүл тогтвортой хөгжихөд чухал ач холбогдолтой гэв.

Казакстан бол Хятад улсын найрсаг хөрш, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш, Хятадын тал "Нэг бүс нэг зам"-ыг хамт бүтээн байгуулах, олон улсын үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагааны түнш юм. Өдгөө Хятад, Казакстаны "Нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны 51 төсөл урагштай хэрэгжиж байгаа бөгөөд төслийн нийт хэмжээ 27 тэрбум ам.долларт хүрч, Хятад улсаас Казакстанд оруулсан төрөл бүрийн хөрөнгө оруулалт 42.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.

 

\Уртрнасан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100