CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Тансаг сайхан Хятад орон” уран зургийн үзэсгэлэн боллоо

06-06-2017 14:29

Бээжингийн “Жэн Ши ” урлагийн компани , Италийн Бенотон нийгэмлэгээс зохион байгуулж байгаа “Тансаг сайхан Хятад орон ” болон “зургаар өгүүлсэн дэлхий ” үзэсгэлэн Бээжин хотын Улсын номын санд энэ сарын 3-ны өдөр болж өнгөрлөө . Энэ удаанийн үзэсгэлэнд голцлон Дагуур үндэстний аж амьдаралыг харуулсан зургуудыг дэлгэн үзүүлсэн байна .  Энэ сарын гуравны өдөр хүртэл гурван шатны шалгаруултын дүнд Дагуур үндэстний нийт 46 уран бүтээлчийн 131 бүтээлээс шилдэг 65-ыг шалгаруулж энэхүү үзэсгэлэнд дэлгэжээ. Тус арга хэмжээний нээлтэд урлаг соёл, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцсон байна.
"Тансаг сайхан Хятад орон" аян нь Хятадын соёлыг дэлхийд дахинд таниулах зорилготой бөгөөд Хятадын 56 үндэстний уран бүтээл тэр дундаа цөөн тоот үндэстний орны уран бүтээлчдийг олон нийтэд танилцуулах зорилготой юм. Дашрамд дуулгахад энэхүү цуврал арга хэмжээ өнгөрсөн оны 11-р сард Хятадын Юньнань мужийн Линцангийн Дияншийн багшийн дээд сургууль дээр зохиогдож байсан юм.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100