CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Нэг бүс нэг зам-2017” үзэсгэлэн болно

06-06-2017 10:57

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан, мөн БНХАУ болон Монгол улс хоорондын боловсрол, соёл урлагийн салбарын хамтын ажиллагаа, хоёр орны дүрслэх урлагийн хөгжилд түлхэц болгох зорилгоор Өвөр Монголын Үндэсний Их Сургуулийн Дүрслэх Урлагийн Дээд Сургууль, Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Дүрслэх Дизайн Урлагийн сургуулиас Хятад Монгол хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг энэ сарын 7-наас 13-ны өдрүүдэд БНХАУ-ын Тунльяо хотод зохион байгуулах гэж байна.
“ӨМӨЗО БАЙГУУЛАГДСАНЫ 70 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС, МОНГОЛ УЛСЫН УРАНБҮТЭЭЛЧДИЙН ХАМТАРСАН “НЭГ БҮС,НЭГ ЗАМ  2017” ҮЗЭСГЭЛЭН”- д уран болон зураасан зураг, монгол хятад зураг, баримал, сийлбэр, чимэглэх зураг, уран дархан, график дизайн зэрэг төрлөөр, хоёр сургуулийн багш оюутнуудын хамтарсан зуу гаруй бүтээлийг олон нийтэд дэлгэн толилуулах юм байна.  
 2017 оны 5-р сарын 14-нд БНХАУ-ын тэргүүлэгч Ши Жиньпин Бээжинд болсон “Нэг бүс, Нэг зам” хөтөлбөрийн асуудлаар хэлэлцсэн олон улсын  дээд хэмжээний чуулганы нээлтийн ёслолд  “Гар атгалцан “Нэг бүс, Нэг зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулья” хэмээн уриалсан билээ.Тэрээр энэ үеэр  “Эртний торгоны замыг зөвхөн арилжаа худалдаа хийх зам төдий биш, харилцан суралцаж, харилцан түшилцсэн шинэ, мэдлэг боловсролын солилцооны зам болгоё” гэж цохон тэмдэглэсэн юм.
 Ийнхүү “Нэг бүс, Нэг зам” хөтөлбөрийг дэлхийн хэмжээний хөтөлбөр болгон хөгжүүлж, БНХАУ хийгээд Монгол улсын соёл боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү үзэсгэлэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Өвөр Монголын Үндэсний Их Сургуулийн Дүрслэх Урлагийн Дээд Сургууль, Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Дүрслэх Дизайн Урлагийн сургуулийн хамт олон илэрхийлж байна.  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
860010-1116160100