CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Монгол Улс дахь Өвөр Монголчуудын гэр бүлийн өдөрлөг боллоо

06-05-2017 11:32

Монгол Улс, Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбооноос зохион байгуулсан Өвөр Монголчуудын гэл бүлийн өдөрлөг 6-р сарын 3-нд Туул голын хөвөөн дэх Уубулан амралтад болж, МУ-д ажиллаж, амьдарч буй Өвөр Монголын 70 гаруй иргэн оролцов. Өдөрлөгт хүүхдийн болон гэр бүлийн уралдаан тэмцээн зохион байгуулж, түрүүлсэн хүүхэд, гэр бүлд шагнал олгосон бөгөөд хүүхэд бүрт бэлэг өгч хүүхдүүдийг баярлуулав.
Монгол Улс, Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоо 2011 онд байгуулагдсан бөгөөд одоо 300 гаруй гишүүн компанитай үйл ажиллагаа явуулж, Монгол улс, Өвөр Монголын эдийн засаг худалдаа, соёлын харилцаа, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэн, МУ-ын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа юм. Монгол Улс, Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоо гэр бүлийн ийм өдөрлөгийг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Гэр бүлийн өдөрлөгөөр энгийн үедээ өөр өөрийн ажил төрөлдөө яарч, уулзаж амждаггүй Өвөр Монголчууд хуран цугларч, нэг ёсны баяр наадам болдог юм.


\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн\
 

  

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100