CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Мөрөөдлийн дэлхий”хүүхдийн баярын өдөрлөг амжилттай зохиогдлоо

06-05-2017 14:05

БМОХ анх удаа Бээжин хотод ажиллаж, амьдарч, сурдаг гэр бүлийнхний хүүхдүүдэд зориулж “Мөрөөдлийн дэлхий” баярын үйл ажиллагааг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа.
Гэр бүлийнхээ цэцэг болсон бяцхан хүүхдүүд маань хүн аалз, цасан охинтой зургаа татуулангаа тэднээс бэлэг гардан авч, мөн авьяас сорих, АХА, гэр бүлийн гэх мэт олон тэмцээн уралдаанд оролцож, шилдгээ шалгаруулсан юм.
Түүнчлэн “Аав, ээж, би” гар зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхдүүдэд шагнал гардуулсан.
Дашрамд, бидний үйл ажиллагааг дэмжин, хүүхдүүдийг баярлуулахад хамтран ажилласан Худалдаа аж үйлдвэрийн танхимын хамт олонд талархсанаа илэрхийлье.


Таныг хүндэтгэсэн: БМОХ

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100