CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

2017 оны "Торгоны зам" олон улсын үзэсгэлэн яармаг болов

06-05-2017 11:07

 Хятадын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян 3-нд зохиогдсон 2017 оны "Торгоны зам" олон улсын үзэсгэлэн яармаг, Торгоны замын эдийн засгийн бүсийн олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцон хэлсэн үгэндээ: "Ши Жиньпин даргын санаачилсан "Нэг бүс нэг зам" санаачилга нь хүн төрөлхтний амь насны хамтын цогцыг бүтээн байгуулах эрин цагийн том төсөл бөгөөд Хятад улс торгоны замын эдийн засгийн бүс дагуу орнуудын хамт "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтын нийтлэг ойлголт, үр дүнгийн дагуу эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, зам дагуу орнуудын иргэдэд үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна" гэжээ.

Тэрээр: Хятад улс торгоны замын эдийн засгийн бүс дагуу орнуудтай зах зээлээ илүү нээлттэй болгож, бүс нутаг хоорондын хөнгөлөлттэй худалдааны олон төрлийн гэрээнд гарын үсэг зурж, гааль, чанарын хяналт зэрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, "Интернет торгоны зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулах болно. Чухал зам суваг, хот суурин, төслүүдийг анхааралдаа авч, авто зам, төмөр зам, боомт, агаарын зам, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг сүлжээг холбоно. Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөтгөн, тухайн бүсийн үйлдвэрлэлийн хөгжлийг урагшлуулна. Торгоны зам дагуу орнуудын аялал жуулчлалыг салбарын чадавхыг сайжруулан, виз авахыг хялбарчилж, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэжээ.

Н.Пүрэвжав

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100