CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Торгоны замын эдийн засгийн бүсийн залуучуудын анхдугаар чуулган болжээ

06-02-2017 11:46

 Торгоны замын эдийн засгийн бүсийн залуучуудын анхдугаар чуулган уулзалт өнгөрсөн сарын 19, 20, 21-нийн өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрллөө.

БНХАУ-ын Нэг бүс, нэг зам санаачилга нь Торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны далайн торгоны замын бүсд хамаарах хөгжлийн стратеги бөгөөд уг санаачилгад багтсан улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аливаа нөөц баялгийг чөлөөтэй нэвтрүүлэх зорилготой юм.

 Энэхүү санаачилгын хүрээнд Бээжингийн Гадаад Хэлний Их Сургуулийн харьяа Торгоны Замын Эдийн Засгийн Бүсийн Залуучуудын Чуулганы Хорооноос зохион байгуулж буй уг чуулган нь тус бүсийн орнуудаас БНХАУ-д суралцаж буй оюутнуудын дуу хоолойг нэгтгэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх, туршлага, мэдлэгээ хуваалцах, бүтээлч байдлыг дээшлүүлж нийгэмд дуу хоолойг хүргэх зорилгоор:
1. Торгоны замын бүсийн орнуудын эдийн засаг ба худалдааны хамтын ажиллагаа (Англи хэлээр);

2. Торгоны зам дагуух хар тамхи, мансууруулах бодисын асуудал (Хятад хэлээр) 

 3. Торгоны замын бүсийн орнуудын соёлын харилцаа (Англи хэлээр);

 4. Торгоны замын орнуудын бүс нутгийн эрчим хүчний сүлжээ, түүний барилга байгууламж ба тогтворжуулалт (Хятад хэлээр) гэсэн 4 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд чуулганы үеэр гадаад дотоодын нэр хүндтэй доктор, профессорууд урилгаар хүрэлцэн ирж лекц уншин чуулганд оролцогч залуусын сонорыг мялааж, мэдлэгийг тэлсэн билээ. 

  Уг чуулга уулзалтад Монгол, Америк, Хятад, Орос, Казахстан, Киргиз, Узбекистан, Пакистан, Азербайжан, Румын, Герман, Чех, Турк, Итали, Иран, Египет, Непал, Энэтхэг, Малайз, Серби зэрэг орны 150 гаруй залуус оролцсоноос Монгол улсаа төлөөлөн БНХАУ дахь Монгол Оюутны Холбооны гишүүд маань амжилттай оролцсон байна. 
Эх сурвалж: БНХАУМОХ

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100