CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ши Жиньпиний тусгай элч Кенид төмөр зам нэвтэрсэн ёслолд оролцов

06-01-2017 10:02

 5-р сарын 31-нд, Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай элч, Төрийн Зөвлөлийн гишүүн Ван Юн Кенид Момбасагаас Найроби хүрэх стандарт цариг бүхий төмөр зам нэвтэрсэн ёслолд оролцож, Ши Жиньпин даргын нэрийн өмнөөс төмөр зам нэвтрэн ашиглалт орсон явдалд халуун баяр хүргэв.

Ван Юн хэлсэн үгэндээ, Момбасагаас Найроби хүрэх төмөр зам бол Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "нэг бүс нэг зам" санаачлага болон Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Йоханнесбургийн дээд хурлын "хамтын ажиллагааны арван том төлөвлөгөө"-ний эхний шатанд олсон чухал амжилт юм, мөн Хятад Африкийн "хурдны төмөр зам, хурдны авто зам, бүс нутгийн агаарын шугамыг байгуулан, дэд бүтцийг аж үйлдвэржүүлэх" болон үйлдвэрийн чадавхын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон барилга юм. Момбасагаас Найроби хүрэх төмөр зам ашиглалтад орсноор, Кени болон бүс нутгийн орнуудын хөгжлийг ахиулж, Африкийн аж үйлдвэржилтийн ахицыг түргэтгэж, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт Африкийн эх газарт байгуулагдахыг урагшлуулах зэрэгт чухал ач холбогдолтой юм. Кенийн талтай хамт байж, Момбасагаас Найроби хүрэх төмөр замыг Кенийн хөгжил цэцэглэлийн зам болон Хятад Африкийн хамтын ажиллагааны өөрчлөлт сайжралтын шинэ загвар болгоход Хятадын тал бэлэн байна гэжээ.

Кенийн ерөнхийлөгч Кеняатта хэлсэн үгэндээ, Ши Жиньпин дарга, Хятадын засгийн газар болон ард түмэн урт хугацаагаар Кенийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсанд талархаж байна, Момбасагаас Найроби хүрэх төмөр замаар боломж болгож, хоёр орны стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100