CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

"ТНААД" системийн байршуулалтаа болихыг шаардав

06-01-2017 10:11

БНСУ-д "ТНААД" систем байршуулахаа болихыг Америкаас шаардаж байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 31-ний өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

30-нд БНСУ-ын Ерөнхийлөгчийн Хөх ордноос мэдэгдэхдээ, ерөнхийлөгч Мун Жэ Ин зарлиг гаргаж, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "THAAD" системийг хөөргөх 4 тавиурыг нууцаар БНСУ-д авчирсан хэргийг сайтар шалгахыг шаардлаа гэжээ.

Энэ тухайд Хуа Чүнь-ин хэлэхдээ, Хятадын тал холбогдох мэдээллийг анхааралдаа авсан. Хятад улсын холбогдох байр суурь тодорхой, хэлбэрэлтгүй юм. Америк БНСУ-д "ТНААД" систем байршуулах нь Хятад улсын стратегийн аюулгүйн ашиг сонирхлыг ноцтой хохироож, бүс нутгийн стратегийн тэнцвэрийг алдагдуулсан төдийгүй, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг биелүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа болохоор Хятад улс чанга хатуугаар эсэргүүцэж байна гэв.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol,cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100