CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад, Японы улс төрийн дээд хэмжээний 4 дэх хэлцэл боллоо

05-31-2017 15:19

 5-р сарын 29-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жейчи урилгаар Японд айлчилж, Японы үндэсний аюулгүй байдлын баталгаажуулалтын газрын дарга Яати Сюутараугийн хамт Хятад, Японы улс төрийн дээд хэмжээний 4 дэх хэлцлийг даргалжээ.

Ян Жейчи: Хятад, Японы харилцаа дипломат харилцаа хэвийн болсны 45 жилийн ойн чухал цаг үед байгаа бөгөөд шинэ боломжууд бүрдэж байгаа ч зарим онцгой сорилт тулгарч байна. Хоёр тал дипломат харилцаагаа сэргээсэн үндсэн зорилгоо эргэн санаж, улс төрийн 4 материал, 4 зарчмын нийтлэг ойлголтын үндсэн дээр, түүхээс сургамж авч, ирээдүйд хандан, улс төрийн байр сууриа хамгаалан, маргалдаанаа эе зохистой шийдвэрлэж, Хятад, Японы харилцааг шат ахиулах хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Улс төрийн харилцан итгэлцэл бол улс хоорондын эрүүл, тогтвортой харилцааг хөгжүүлэх үндэс юм. Хятадын тал Хятад, Японы харилцааны хөгжлийг чухалчилдаг хэвээр байгаа. Японы тал ч цаг үеийн хөгжлийг дагаж , Хятадын хөгжил, цаг үеийн чиг хандлагад нийцүүлэн, Хятад, Япон хоёр орны "Хамтын ажиллагааны түнш болж, бие биедээ заналхийлэхгүй" гэсэн улс төрийн нийтлэг ойлголт, "Хятадын хөгжил бол боломж юм" гэсэн байр сууриа бодит бодлого, үйл ажиллагаагаар хэрэгжүүлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Ян Жейчи: Японы тал Хятадын талтай хамт шинэ нөхцөлд хоёр талын улс төрийн итгэлцлийг бий болгож, хоёр орны харилцааг хэвийн хөгжлийн замд оруулахын төлөө ажиллана гэдэгт Хятадын тал итгэж байна. Түүхийн болон Тайванийн асуудалд Японы тал амлалтаа биелүүлж, дүрэм тогтоолыг дагах ёстой. Хоёр тал 4 зарчмын нийтлэг ойлголтоо баримтлан, Зүүн Тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамт хамгаалбал зохино. Японы тал Өмнөд Хятадын Тэнгисийн асуудалд болгоомжтой хандаж, тус бүс нутгийн холбогдох орнууд асуудлаа зүй зохистой шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Тэрээр: Хятад, Япон хоёр орон хоёр талт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өөрчлөлт шинэчлэлээ эрчимжүүлэн, шинэ салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулах хэрэгтэй. Энх тайван, тогтвортой хөгжил, бүс нутгийн хандлага, ард иргэдийн хүсэл зорилтыг дээдлэн үзэж, Азийн хамтын хөгжлийн төлөө хамт хичээн зүтгэх хэрэгтэй. Японы тал "Нэг бүс нэг зам" санаачлалын хүрээнд Хятадын талтай идэвхтэй хамтран ажиллахыг бид хүсэж байна. Хоёр тал соёл, орон нутаг, өсвөр залуу насны хүүхдүүдийн харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, хоёр орны харилцааны хөгжилд нийгмийн болон иргэдийн бат бэх суурь тавих хэрэгтэй гэжээ.

Яати Сюутарау : Япон, Хятад бол Азийн хоёр их гүрэн. Манай хоёр улс хамтран ажиллах нь бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Хоёр тал хамтын ажиллагааны түнш болж, бие биедээ заналхийлэхгүй байх зарчмыг бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Японы талын Тайвань болон бүс түүхийн асуудлаарх байр суурь хувираагүй, бид хоёр орны харилцааг бүх талаар сайжруулахаар хичээж байна. Хятадын талтай хамт, хоёр талын олон давхаргын харилцааг гүнзгийрүүлж, хоёр улсын харилцааны идэвхтэй байдлыг нэмэгдүүлэн, маргааныг зүй зохистой шийдвэрлэхийг Японы тал хүсэж байна гэжээ.

Хоёр тал мөн хамтын сонирхлын хүрээнд олон улс болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, Ян Жейчи Хятадын засгийн газрын байр суурь, баримтлах зарчмыг танилцуулжээ.

\Дүүрэнжаргал орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100