CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Хүний алганы чинээ Дрон

05-31-2017 17:37

DJI компани Нью-Йорк хотноо хамгийн сүүлийн үеийн загварын “SPARK” дроныг танилцуулав. Энэхүү дрон нь хэмжээгээр хүний алганы чинээ аж. Ашиглахад маш хялбар, хэрэглэгч өөрийн царайгаар эхний байршилийг тогтоож, төхөөрөмжийг хөөргөн хүссэн үйлдлээ хийгээд гарын алгаа харуулан даллахад л алган дээр нь бууж ирдэг гэнэ.
  Тус дроны хүнд 300 грамм, хамгийн ихдээ 16 минут нисдэг бөгөөд дээд хурд нь 50 км цаг юм байна. Дронд хөдөлгөөн мэдрэгч суурилуулсан бөгөөд 1080 тодролтой бичлэг хийх чадвартай. Нисэх явцад 5 метрийн цаадах саадыг мэдэрнэ. Өнгөний хувьд 5 төрөл. Иж бүрдэл үнэ нь өнөөдрийн ханшаар сая зургаан зуун мянга бол дрон нь дангаар сая хоёр зуун мянган төгрөг орчим аж. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
860010-1116160100