CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Америкийн цэрэг тив алгасах баллистик пуужинг тосон хориглох туршилт хийх гэж байна

05-27-2017 16:39

АНУ-ын хэвлэл мэдээллийн 26-ны мэдээнд тэмдэглэснээр, Америкийн цэрэг энэ сарын 30-нд тив алгасах баллистик пуужинг тосон хориглох анхны туршилтыг хийх гэж байгаа юм байна.
Тус мэдээнд АНУ-ын цэргийн талын албаны хүний үгнээс иш татаж, энэ удаа газар станцтай баллистик пуужинг тосон хориглох туршилт хийх гэж байгаа нь БНАСАУ-ын зүгээс АНУ-ын нутаг руу тив алгасах баллистик пуужинг хөөргөснийг тосон хориглох бодит туршилт юм гэжээ.

Америкийн цэрэг энэ удаа Калифорни мужийн агаарын цэргийн Ванденберг баазаас баллистик пуужинг тосон хориглох нэг пуужин хөөргөөд, Номхон далайн Маршалл арлын Кважалейн дугуй хэлбэртэй дэвээ хаднаас хөөргөсөн тив алгасах баллистик пуужинг тосон хориглох хурдац, тойрог зам зэргийг турших гэж байгааг эх сурвалжид мэдээлжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100