CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

"2017 оны Өвөрмонгол-Хянган аймаг-Улаанбаатарын соёлын өдөрлөг"-ийг зохион байгуулна

05-27-2017 16:26

 "2017 оны Өвөрмонгол-Хянган аймаг-Улаанбаатарын соёлын өдөрлөг "-ийн үйл ажиллагааг "Тал нутгаар хамтдаа аялж, ногоон хөгжлийг дэмжиж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртье" сэдвийн дор Хорчин Баруун гарын Өмнөд хошуунд 5-р сарын 26-нд зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг Өөртөө Засах Орны Худалдааны танхим, Хянган аймгийн захиргаа, Монгол улсын Дорнод аймаг, Монгол улсын "Мишээл" ХХК санаачлан, Хянган аймгийн худалдааны товчоо, Хорчин Баруун гарын Өмнөд хошууны захиргаа зэрэг газрууд 5-р сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус үзэсгэлэнгийн үеэр "Хятад, Монгол олон улсын органик бүтээгдэхүүний үзэсгэлэн", "Тал нутгийн торгоны зам-Монгол улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа", "Мишээл" цахим дэлгүүрийн нээлтийн ёслол, мөн хөрөнгө оруулалтын хэвлэлийн бага хурал зэрэг үйл ажиллагаа, арга хэмжээ тус тус боллоо.

Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол улсын 100 гаруй аж ахуйн нэгж, Хянган аймаг болон Хятадын бусад нутгийн 30 гаруй аж ахуйн нэгж оролцон цагаан будаа, гурил, буурцаг, хүнсний тос, үхэр, хонины мах болон цагаан идээ, мөн түүнчлэн үндэсний хувцас чимэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, алт мөнгөн эдлэл зэргийг дэлгэн үзүүлжээ.

Монгол улсын "Баян тал" борц үйлдвэрлэлийн компанийн захирал Баярчимэг хэлэхдээ,

"Энэ хугацаанд олон салбартай хамтын ажиллагааны хэлэлцээр хийж, Хятад, Монгол аж ахуйн нэгжүүдэд харилцан суралцах, хамтран ажиллах боломж олгосон бөгөөд Хянган аймгийн ард иргэдэд Монгол улсын онцлог бүхий органик хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжоор хангасан байна.

"Маш олон төрлийн идээ ундаа байна. Монгол улсын олон төрлийн бараа бүтээгдэхүүнээс худалдан авлаа" хэмээн Хорчин Баруун гарын Өмнөд хошууны иргэн Хүүзаяа ярьсан юм.

 

Мөн өдөр Хянган аймгийн цахим худалдааны тойрогт "Мишээл" цахим дэлгүүр нээлтээ хийлээ. Энэхүү дэлгүүр ашиглалтанд орсны дараа Хянган аймгийн иргэд Монгол улсын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах гэж жилд нэг удаа болдог үзэсгэлэнг хүлээх шаардлагагүй, Хянган аймаг дахь цахим дэлгүүрээс сонирхсон бараагаа шууд захиалан авч болно.

 

"Мишээл" компанийн Хятад дахь салбарын захирал Удвал "Бид үзэсгэлэнгийн үеэр үзүүлсэн бараа бүтээгдэхүүнээ цахим дэлгүүрээрээ худалдан борлуулж байгаа. Хянганы хүмүүс үзэсгэлэнд үзсэн бараа бүтээгдэхүүнээ шууд цахим дэлгүүрээс захиалж болно. Бид барааг Монголоос Хянган аймаг уруу илгээмэгц, Хянган аймгийн салбараас захиалагчид түргэн шуурхай хүргэнэ.

Сүүлийн жилүүдэд Хянган аймаг, Монгол улсын хоорондын нөхөрсөг харилцаа улам бэхжиж, "Улаанбаатар, Хятадын Хянган аймаг, Монгол улсын Дорнод аймгийн хөрөнгө оруулалтын худалдааны хэлэлцээрийн хурал, органик бүтээгдэхүүн, аялал жуулчлалын үзэсгэлэнгийн хурал" зэргийг 2016 оноос Монгол улс болон Хянган аймаг хамтран амжилттай зохион байгуулсан байна.

Энэ удаагийн үзэсгэлэн нь "Нэг бүс нэг зам"санаачилгыг дэмжиж, Хянган аймгийн эдийн засгийг хөгжүүлэх болон ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойг угтан зохион байгуулсан арга хэмжээ юм.

Өвөрмонголын Радиогийн сурвалжлагч Цог мэдээлэв.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100