CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Европ Америк санал зөрөлдөөнтэй хэвээр байна

05-26-2017 10:51

Синьхуа агентлагийн мэдээ, Европын Зөвлөлийн дарга Дональд Туск 25-ны өдөр, Европын холбоо болон Америк уур амьсгал, худалдаа, Оросын асуудлаар мөн л санал зөрөлдөөнтэй байна гэжээ.

Туск болон Европын Холбооны комиссын дарга Жан Клод Жункер мөн өдөр айлчилж буй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан байна. Дараа нь Дональд Туск хэвлэлд хандан, "Европ Америк хоёр тал гадаад бодлого, аюулгүйн байдал, уур амьсгал болон худалдаа зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна. Маш олон асуудлаар хамтын ойлголтод хүрлээ. Гэвч зарим асуудлын тухай мөн л "Зохицуулж чадаагүй байна", жишээлбэл уур амьсгал болон худалдаа. "Харин Украйны асуудлаар бид нэг эгнээнд зогсож байгаа боловч Оросын тухай адил үзэлтэй гэж би зуун хувь хэлж чадахгүй" гэжээ.

Туск, хэлэлцээний явцад Трампт би хэлсэн, Европын холбоо болон Америк юуны өмнө "үнэ цэнийн үзлийг" тодорхойлох ёстой, харин ашгаар "Бүх чөлөөт ертөнц"-ийг бэхжүүлэх биш гэжээ. Тэрээр бас, Трампын "Америк эн тэргүүнд" бодлогын тухай өөр үзэлтэй байгаагаа илэрхийлж, Европ болон Америк "үнэ цэнийн үзэл ба зарчим эн тэргүүнд байх"-ыг баримтлах хэрэгтэй гэжээ.

\Сайн-Өлзий\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100