CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ван Ян Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академитай танилцав

05-26-2017 10:11

 Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян 25-ны өдөр Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ажил байдалтай танилцаж, шинжлэх ухаан техник бол орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийг түвшнийг тогтоох гол хүчин мөн. Бүтээлч хөдөлгөх хүчний хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн судалгааг чангатган, хөдөө аж ахуйн технологийг түгээн сурталчилж, шинжлэх ухаан технологийг шинэчлэх замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг удирдан, хөдөө аж ахуйг орчин үеийнх болгохоор зүтгэх ёстой гэжээ.

Тэрээр, Хятадын хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжил шинэ түүхэн шат үед орлоо. Хөдөө аж ахуйн хөгжилд чанар чансааг дээшлүүлж буй учраас хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийн шинэ шаардлагад нийцүүлэн, шинжлэх ухаан техникийн бүтээлч чиглэл, гол зүйлийг тохируулан, тогтолцоо болон хөтөлбөрийг хурдтай тогтоох ёстой. Өвөрмөц онцлог бүхий хөдөө аж ахуйн шилдэг бүтээгдэхүүний үүлдрийг сайжруулж, бохирдолгүй өндөр үр ашиг бүхий тэжээлийн технологи, нарийн боловсруулах технологи зэргийг улам боловсронгуй болгож, хөдөө аж ахуйг хөгжүүлэх өртгийг бууруулан, хөгжлийн хэлбэрийг өөрчлөн сайжруулж, чанар чансаа, үр ашгийг дээшлүүлэх ёстой. Шинжлэх ухаан технологид түшиглэн, хөдөө аж ахуйг бүтээлчээр хөгжүүлэхийг урамшуулах механизм байгуулан, холбогдох судлаачдын идэвхжил, бүтээлч чадварыг нь бүрэн дайчлах ёстой гэжээ.

\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100