CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Уламжлалт соёлын заан сургалт нь үндэсний өв соёлын солилцоог ахиулж байна

05-26-2017 17:28

 "Нэг бүс нэг зам" санаачилга Хятад, Монгол хоёр орны худалдаа, эдийн засгийг хөгжүүлж, иргэд хоорондын соёлын солилцоог улам нягтруулж байна. Эрээн хотын сурын харвааны "Есүнгэ" нийгэмлэг Монгол улсаас сурын мэргэжлийн Эрдэнэзуу багшийг урьж ирүүлэн, сургалт явуулж, гишүүдийнхээ мэргэн харвах ур чадварыг дээшлүүлж байна.

2016 онд нутгийн малчид бие дааж сурын харвааны "Есүнгэ" нийгэмлэгийг байгуулсан юм. Энэ нийгэмлэг анх 10-аад гишүүнтэй байсан бол холбоо бүхий байгууллага, сурын харвааг сонирхдог хувь хүмүүсийн дэмжлэгээр одоо 40-өөд гишүүнтэй болжээ. Энэ бол мал төллөх ажил дууссаны дараа зохион байгуулсан гурав дахь удаагийн сургалт юм. Анх ойр хавийн хошуу нутгаас харваачид урьж сургалт явуулдаг байсан бол энэ удаа Монгол улсаас мэргэжлийн багш урьж арван өдрийн сургалт явуулж байна.
Эрдэнэзуу дасгалжуулагч Эрээн хотын Гэрэлтогтох сумын малчдад сурын харвааны зогсолт, эрхийвчлэх, нум барих, хөвч татах, бай онилох, оноо өгөх зэрэг онолын үндсэн мэдлэг, сурын харвааны ур чадвар эзэмших хичээл зааж байна .

Тус сургалтад хамрагдсан малчин Төвшин ингэж ярьсан юм:

Би анхны сургалтад хамрагдаж байлаа. Тэгээд нийгэмлэгийн гишүүдтэй бэлтгэл хийгээд овоо сайжирсан. Ер нь сурын харваа бол маш сайхан спорт. Би сур харвах маш дуртай. Нум сум гэдэг үндэстний түүх соёлтой холбоотой учир бид хойч үедээ өвлүүлэх ёстой гэж бодож байна .
"Нэг бүс нэг зам" санаачилгаар Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн соёлын солилцоо улам нягтарч, "Есүнгэ" нийгэмлэгийн гишүүд Монгол улсад очиж, найр наадам, уралдаан тэмцээнд оролцон, ур чадвараа сорих боломж нээгджээ.

Монгол улсын сурын спортын мастер, дасгалжуулагч Эрдэнэзуу ингэж ярьсан юм:

Би сурын харвааны техник, харвах арга зүйн тухай заах юм. Бид нэг нэгнийхээ үндэсний өв соёлоос суралцах, солилцох ёстой гэж би боддог. Миний хувьд Монголын үндэсний сур харвах техник, бусад арга барилыг хослуулан заах санаатай байгаа. Аль ч төрлийн харваа арга ухааныг нь олчихвол тийм ч хэцүү биш. Үндэсний өв соёлын хувьд өөр учраас, Өвөр Монголд саран бай, Хөлөнбуйрт түнх харваа, хөлөн харваа зэрэг олон янзын харваа бий. Монгол улсад халх сурын харваа, үндэсний сурын харваа, урианхай сур, буриад сур зэрэг мөн л олон янзын харваа байдаг. Энэ удаа Монголын үндэсний сурын харвааг зааж, Өвөр Монголын үндэсний саран байн харваанаас суралцахаар ирлээ.

/Эрээн хотын радиогийн сэтгүүлч Бүрэнгоо, Төвшин, Тана нар мэдээлэв/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100