CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Хятад, Германы хүмүүнлэгийн харилцааны дээд түвшний үйл ажиллагааны анхдугаар хуралд баярын захидал илгээлээ

05-25-2017 09:42

Хятад, Германы хүмүүнлэгийн харилцааны дээд түвшний үйл ажиллагааны анхдугаар хурал 24-нд Бээжинд болж, Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд баярын захидал ирүүллээ.

Ши Жиньпин баярын захидалдаа "Хятад, Герман хоёр ард түмэн харилцааны урт удаан түүх болон гүн зузаан найрамдалтай юм. Хоёр орон дипломат харилцаа тогтоосон 45 жилийн турш ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хоёр талын харилцаа төлөвшин хөгжих шатандаа орлоо. Сүүлийн жилүүдэд хоёр талын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагаа өрнүүн хөгжиж, хоёр ард түмний ойлголцлыг бэхжүүлж байна" гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ "Хятад, Германы хүмүүнлэгийн харилцааны дээд түвшний үйл ажиллагаа хоёр орны харилцааны зам сувгийг баяжуулж, салбарыг өргөтгөх, хамтын ажиллагааг баяжуулахад дорвитой баталгаа болж, харилцааг урагшлуулж, Хятад, Европын харилцааны хөгжилд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

 

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100