CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

БРИКС-ийн орнууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ амлав

05-25-2017 10:05

 Хятад, Бразил, Орос, Энэтхэг, Өмнөд Африкийн эрүүл мэндийн сайд нар 23-нд Дэлхийн эрүүл мэндийн 70-р бага хурлын үеэр үдийн зоогийн уулзалт зохиож, БРИКС-ийн орнуудын эрүүл мэндийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал бодлоо солилцоод, БРИКС-ийн орнуудын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, ард түмний эрүүл мэндийн түвшнийг дээшлүүлэхээ амласан байна.

Уг хуралд оролцож байгаа Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны дарга Ли Бинь үдийн зоогийн хурлын үеэр хэлэхдээ, Хятад улс олон орнуудтай хамтдаа хамтын ажиллагаа өрнүүлж, харилцаагаа эрчимжүүлэн, ирээдүйг төлөвлөн, олон улсын үр нөлөө бүхий хамтын ажиллагааны индэр байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
  
2011 оны 7-р сард, БРИКС-ийн орнуудын эрүүл мэндийн сайд нарын анхны хурлыг Бээжинд амжилттай зохиож, 5 орны эрүүл мэндийн сайд нар урт хугацааны яриа хэлэлцээний механизм тогтоон, дараа нь улс орнууд ээлжээр сайд нарын хурлыг 6 удаа зохион явуулжээ. Хятад улс нь 2017 онд БРИКС-ийн орнуудын механизмын дарга орон болсон байна.

\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100