CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

“Шатдаг мөс”

05-23-2017 17:19

Түүхэнд анх удаа Өмнөд Хятадын тэнгисийн ёроолоос “шатдаг мөс” олборлосон талаархи мэдээллийг бид өнгөрсөн долоо хоногт Хятадын олон улсын радиогийн мэдээнээс иш татан хүргэсэн билээ.
Тэгвэл “Шатдаг мөс” гэж юу бэ? Далайн ёроолын хүйтэн, өндөр даралттай орчинд бичил организмуудаас үүссэн метан нь усны молекултай нэгдэж метаны гидрат хэмээх цагаан, хатуу биетийг үүсгэдэг.
Тодруулж хэлбэл “Шатдаг мөс” гэдэг нь өндөр даралт болон нам температурын нөлөөгөөр талст бодис болон хувирсан ус ба байгалийн хийн нэгдэл юм. Энэ бодис нь галд хөх дөл гарган амархан бөгөөд удаан шатдаг юм. Тиймээс л эрчим хүчний салбарын ирээдүйүд “Шатдаг мөс”-ийг шинэ өөрчлөлт авчирна гэж үзэж байгаа юм байна. Учир нь Метаны гидрат нь цэвэр эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог. Нэг куб метр шатдаг мөс нь 160 куб метр байгалийн хийтэй тэнцүү.Жишээлбэл, газаар явдаг автомашин нь 100 л хийгээр 300 км замыг туулдаг бол 100 л “шатдаг мөс”-өөр 50 мянган км замыг туулах гэнэ. Зарим судлаачдын тооцоолсноор дэлхийн метаны гидратын нөөц нь бусад бүх төрлийн байгалиас олборлодог түлшний нөөцийн нийлбэрээс хоёр дахин их бөгөөд хүн төрөлхтнийг хэдэн мянган жил хангах боломжтой гэдэг.
    Дашрамд дуулгахад Өмнөд Хятадын тэнгисийн ёроолоос 2007 онд Хятадын эрдэмтэд 70 тэрбум тонн газрын тосны нөөцтэй дүйцэх шатдаг мөсний орд илрүүлж байжээ. 

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100