CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Солонгосын хойгийн асуудлаар Хятад, Орос зөвшилцөв

05-23-2017 15:04

 22-нд Москва хотноо Хятадын ГХ-ийн сайдын туслах Күн Шянь-Ю, ОХУ-ын гадаад хэргийн сайдын орлогч Игорь Моргулов нар зөвшилцөл хийж, Солонгосын хойгийн асуудлаар санал бодлоо солилцжээ.

Хятад, Орос хоёр тал сүүлийн үед Солонгосын хойгийн хурцадмал байдалд нягт анхаарал хандуулж, тус хойгийг цөмийн зэвсэггүй байлгахыг баримтлан, хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, яриа хэлэлцээ, зөвшилцлөөр асуудлыг зохицуулна хэмээн санал нэгтэй үзсэн байна. Мөн хоёр тал Солонгосын хойгт дайн, үймээн дэгдээхийг зөвшөөрөхгүй бөгөөд аливаа нэг тал хойгийн байдлыг хурцатгах байр суурь баримтлахыг эрс эсэргүүцнэ гэдгээ нотолсон байна. Хойгийн байдлыг намжааж, яриа хэлэлцээний үйл явцаа дахин эхлүүлэх талаар хүчин зүтгэл гаргахыг хоёр тал холбогдох талуудад хандан уриалжээ.
 
АНУ-ын БНСУ-д "ТНААD" систем байрлуулахыг Хятад, Орос хоёр тал эрс эсэргүүцнэ гэдгээ дахин илэрхийлжээ.

\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100