CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Хятадын Гоминьдан намын даргад баяр хүргэв

05-22-2017 09:55

20-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ү Дүнь-Ид цахилгаан утас илгээж, түүний Хятадын Гоминьдан намын даргаар сонсогдсонд баяр хүргэн, хоёр нам, Тайваний хоолойн хоёр эргийн ахас дүүст аз жаргал эдлүүлж, "92 оны нийтлэг ойлголт"-ыг баримтлан, "Тайваний тусгаар тогтнол"-ыг эсэргүүцэн, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааг энх тайван хөгжлийн замд оруулж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргээн мандалтын төлөө хичээн зүтгэхийг хүсэж байна хэмээн онцолжээ.

 

Мөн өдөр, Хятадын Гоминьдан намын даргаар сонгогдсон Ү Дүнь-И хариу цахилгаан илгээж, Ши Жиньпин даргад талархлаа илэрхийлээд: Хоёр нам "92 оны нийтлэг ойлголт"-ыг улам гүнзгийрүүлж, Тайваний хоолойн хоёр эргийн энх тайвны тогтолцоог дэмжин, Хятадын соёлыг хөгжүүлж, хоёр эргийн хөгжлийг ахиулан, хамтын ажиллагаагаа эрүү тогтвортой байлгахыг хүсэж байгаагаа онцоллоо.

 

Энэ сарын 20-нд Хятадын Гоминьдан нам, намын даргын сонгуулийг хийж, Ү Дүнь-И 52.24 хувь буюу 144 мянга 408 саналаар намын шинэ даргаар сонгогджээ. Сонгуулийн дүрмийн дагуу, сонгуулийн явцад 50 хувиас дээш санал авсан хүн намын даргаар сонгогддог юм.

\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100