CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад улс Германд хамгийн олон төсөлд хөрөнгө оруулсан орон болжээ

05-19-2017 14:30

Синьхуа Агентлагийн мэдээ, Германы Холбооны гадаад худалдаа болон хөрөнгө оруулах газрын 18-ны өдөр нийтэлсэн "2016 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын тайлан"-д тэмдэглэснийг үзвэл, Хятад улс 3 жил дараалан Германд хамгийн олон төсөлд хөрөнгө оруулсан орон болжээ.

Тайланд тэмдэглэхдээ, Хятад улс 2016 онд Германы 281 төсөлд хөрөнгө оруулалт хийжээ. Тус онд гадаадын хөрөнгө оруулагчид Германы 1944 төсөлд хөрөнгө оруулалт хийж, үүнээс 40 хувь нь Европын холбооны орнуудаас оруулсан хөрөнгө байжээ. Хятадын дараа Америк нийт 242 төсөлд хөрөнгө оруулалт хийж, Швейцар 194, Их Британи 125 төсөлд хөрөнгө оруулалт хийж 2, 3-рт орсон байна.

Тайланд бас тэмдэглэхдээ, Хятад улс 2016 онд Германы төсөлд хөрөнгө оруулсан нь таамаглаж байгаагаар 3900 ажлын байр бий болгох болно гэжээ.

\Сайн-Өлзий\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100