CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жниьпин Аргентины ерөнхийлөгч Макритай уулзжээ

05-18-2017 10:17

Хятад улсын дарга Ши Жниьпин 17-ны өдөр Бээжинд Аргентины ерөнхийлөгч Макритай уулзжээ. Хоёр улс олон салбар дахь харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятад, Аргентины их бүрэн стратегийн түншийн харилцааг улам эрчтэй хөгжүүлэхийг хоёр орны тэргүүн санал нэгтэй зөвшөөрчээ.
Тэрээр мөн Аргентин "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцож байгааг сайшааж, Хятадын тал Латин Америкийн орнуудтай хамтын ажиллагаагаа ахиулан, "Нэг бүс нэг зам" санаачилгын тойронд Хятад, Латин Америкийн хөгжлийн стратегийг уялдуулан хамраар хөгжихийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100