CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

"Нэг бүс нэг зам" дээд хэмжээний чуулга уулзалт 270 төрлийн үр дүнгийн талаар тохиролцоонд хүрэв

05-18-2017 10:39

Хоёр хоног үргэлжилсэн "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт нь "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын ахицыг нэгтгэн дүгнэж, 76 томоохон төсөл, 270 гаруй бодит үр дүнгийн талаар тохиролцоонд хүрсэн бөгөөд улс төрийн хэлхээ холбоо, дэд бүтцийн түншлэл, худалдааг хялбарчлах, санхүүгийн холбоос, иргэдийн харилцаа зэрэг 5 төрлийг хамарчээ. Эдгээрийн үр дүнд нь "нэг бүс нэг зам" дагуу улс орнууд, бүс нутгийн нөөцийн хуваарилалд индэр болж, "нэг бүс нэг зам" санаачилгын багтаамжит чанарыг харууллаа гэж мэргэжилтнүүд үзсэн байна.
  
3 жилийн турш, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт ихээхэн ахиц гаргаж, баялаг үр дүнд хүрснээр олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн сайшаал талархал, өндөр үнэлгээг хүлээсэн юм. "Нэг бүс нэг зам" дээд хэмжээний чуулга уулзалтын хугацаанд буюу үүнээс өмнөхөн улс орнуудын засгийн газар, орон нутаг, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны нийтлэг ойлголт, чухал арга барил, бодит үр дүнгийн талаар тохиролцоонд хүрсэн байна. Үүнд Хятадын тал төлөөлөх чанартай зарим үр дүнгийн талаар нэгтгэн дүгнэлт хийж, дээд хэмжээний чуулга уулзалтын үр дүнг бүрэлдүүлсэн юм.
  
Энэ хурлын үр дүнг дүгнэвэл, бодлогын ойлголцлын үр бүтээл 10 том төрлийг хамарсан байна. Үүнд, Хятадын засгийн газар Монгол, Пакистан, Балба, Сингапур зэрэг 11 оронтой хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны зэрэгцээ НҮБ-ын олон байгууллага, ДЭМБ, Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллага, Интерпол зэрэг олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм. Үүнээс гадна Хятад улс Грек, Унгар, Камбож, Лаос, Чех зэрэг оронтой хамтын ажиллагаагаа улам нягтрууллаа. Үүнд нэг бүс нэг замын хүрээн дэх хоёр талын хамтын ажиллагааны хөтөлбөр болон хамтын ажиллагааны гол салбар зэрэг багтаж байгаа юм. Энэ талаар Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн эдийн засгийн дэд ерөнхий менежер Шю Хунцай хэлэхдээ,

"Худалдааг саадгүй байлгах талаар Хятадын засгийн газар Пакистан, Вьетнам, Монгол, Серби, Беларус зэрэг 30 орны засгийн газартай эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтын ажиллагааны салбар нь аж үйлдвэрийн чадавхи, хил гааль нэвтрэх, ложистик, банк санхүү зэргийг хамарсан. Үүнд Хятадын худалдааны яам бас 60 гаруй орны холбогдох салбар олон улсын олон байгууллагатай хамтдаа нэг бүс нэг замын худалдааг шулуутгах хамтын ажиллагааны санаачилга гаргасан юм. Үүнээс гадна, Хятад улс 2018 оноос эхэлж олон улсын импортын яармаг ажиллуулахаар болсон юм. Хятадын худалдааны яамны олон улсын зах зээл судлалын хүрээлэнгийн орлогч дарга Бай Мин хэлэхдээ, зарим орны худалдааны ивээх үзэл зохих хэмжээгээр газар авч байгаа нөхцөлд эдгээр үр бүтээл нь нэг бүс нэг замын хүрээнд даяаршиж хөгжих тавцан байгуулагдсаныг харуулж байгаа юм" гэжээ.

 "Зарим хөгжсөн орнуудын худалдааны ивээх үзэл газар авч байгаа нөхцөл байдал даяарчлалыг урагшлуулах уу, үгүй юу. Мэдээж урагшлуулна. Энэ нь олон орнуудын уриа дуудлага байгаа, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд эдийн засгийн даяаршилд түшиглэн өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай юм. "Нэг бүс нэг зам" дагуу орнууд нөөцийг тохиромжтой хувиарлах индэр, хөгжлийн индэр байгуулах хэрэгтэй юм."

Иргэдийн харилцааны салбарт Хятадын засгийн газар зам дагуу хөгжиж буй орнуудад туслалцаагаа нэмэгдүүлэн, ирэх 3 жилд 60 сая юаниас дээш тусламж үзүүлэх болно.

Хөрөнгө оруулалтаас гадна иргэд хоорондын харилцааны салбар дахь хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж байна. Жишээ нь Хятад улс Ливан, Тунис, Турк, Орос, Монгол, Польш, Камбож зэрэг орнууд болон бусад олон улсын байгууллагуудтай соёлын төв байгуулах, эрдмийн зэрэг цолыг харилцан хүлээн зөвшөөрөх, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны нэгдсэн холбоо байгуулах, судлаачдын солилцоо зэрэг хамтын ажиллагааны санамж бичиг, баримт бичигт гарын үсэг зурж, нийтлэг ойлголтод хүрсэн юм.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100