CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хар төмөрлөг, нүүрсний хэт үйлдвэрлэлийг сааруулах ажил урагштай байна

05-18-2017 14:17

 18-нд, Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Мэн Вэй: Одоогийн байдлаар, бүх Хятадын хар төмөрлөгийн хэт үйлдвэрлэлийн хэмжээг 31.7 сая тонноор багасгаж, жилийн үүргийн 63.4 хувь, нүүрсний хэт үйлдвэрлэлийн хэмжээг 68.97 сая тонноор багасгаж, жилийн үүргийн 46 хувийг биелүүлсэн гэжээ.
Мэн Вэй: Хар төмөрлөг, нүүрсний хэт үйлдвэрлэлийг сааруулах ажил урагшлахын хэрээр 4 төрлийн үр дүн гарч эхэллээ. Тухайлбал, нэгд, аж ахуйн нэгжийн ажлын үр ашиг зохих хэмжээгээр сайжирлаа. Хоёрт, цалин, нийгмийн даатгалын мөнгийг чирэгдүүлдэг явдал багасав. Гуравт, аж үйлдвэрийн бүтцийн түвшин дээшилж байна. Дөрөвт, хоцрогдсон аж үйлдвэрүүдийг шигшин орхиж, хууль бус барилга байгуулалтыг цэгцлэн, зах зээлд эерэг орчин бүрдүүлж байна гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100