CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Сирийн асуудлаарх Женевийн энхийн хэлэлцээ эхлэв

05-17-2017 10:21

Сирийн асуудлаарх Женевийн энхийн шинэ хэлэлцээ 16-нд албан ёсоор эхлэв. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Стаффан Де Мистура энхийн хэлэлцээнд оролцсон талуудын төлөөлөгчидтэй уулзаж, зургаан удаагийн хаалттай хэлэлцжээ. Стаффан Де Мистура хэлэлцээний дараа хэвлэлийн хурал хийлгэсэнгүй, гаднынханд хэлэлцээний тухай мэдээлэл өгөөгүй юм.

Өнгөрсний хэлэлцээнүүдийн адилаар энэ удаа мөн дамаар хэлэлцээ хийх арга хэрэглэж, НҮБ эедүүлэгчийн хувиар Сирийн талуудтай тус тус хэлэлцээ хийж, дараа нь Сирийн хэлэлцээний талуудын хооронд зуучлан үг дамжуулсан байна. Сирийн талууд нүүр тулан энхийн хэлэлцээ өрнүүлэхийг урагшлуулах нь түүний зорилт мөн гэж Стаффан Де Мистура өмнө нь хэлж байсан юм. Гэтэл одоогийн байдлаар энэ зорилт биелэх нөхцөл бүрдээгүй байна.

Энэ удаагийн энхийн хэлэлцээнд, Сирийн засгийн газрын төлөөлөгчид, гол сөрөг бүлгийн төлөөлөгчдийн дээд зэрэглэлийн хэлэлцээний комисс, мөн Сирийн гол сөрөг хүчинтэй зөрчилтэй өөр нэг сөрөг бүлгийн төлөөлөгчид болох Каирын хэсэг, Москвагийн хэсэг хэлэлцээнд оролцсон банйа.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100