CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

"Түмэн бээрийн цайны зам" уулзалт болов

05-17-2017 10:42

"Түмэн бээрийн цайны зам" сэдэвт хотын дарга нарын тав дахь уулзалт Шаньши мужийн Жиньжүн хотын Пин-яод 16-ны өдөр болов. Чуулга уулзалтад Хятад, Монгол, Орос гурван орны "цайны зам" дагуу 80 гаруй хотын төлөөлөгчид, олон улсын 10 гаруй байгууллагын судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид "цайны зам"-ыг сэргээх, хот хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцав.

"Түмэн бээрийн цайны зам" нь Торгоны замын дараа орох олон улсыг холбосон худалдааны зам байсан юм. Хятад улс "Цайны зам"-ын соёлыг судалж, зам дагуу хотуудын хөгжил, аялал жуулчлал, эдийн засаг, худалдааны салбарын цэцэглэл хөгжлийг дэмжих зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Эх сурвалжаас үзвэл, 2012 оноос эхлэн уг арга хэмжээг ӨМӨЗО-ны Эрээн хот, Фүжянь мужийн Ү Ишань хот, Жянши мужийн Чяньшань сянь зэрэг хотууд зохион байгуулж байжээ. Энэ удаад "Цайны зам"-ын чухал өртөө болох Жиньжүн хотод зохион байгуулж байна.

Уулзалтын үеэр "Түмэн бээрийн цайны зам"-ын форум, хотын аялал жуулчлалын холбооны хурал, аялал жуулчлалын танилцуулах хурал болон орон нутгийн онцлог бүхий бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг зэрэг үйл ажиллагаа болох юм.
 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100