CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Сербийн удирдагчийг хүлээн авч уулзав

05-17-2017 10:58

16-ны үдээс хойш Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян АИХ-ын ордонд "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцсон Сербийн ерөнхий сайд буюу шинээр сонгогдсон ерөнхийлөгч Александр Вусикыг хүлээн авч уулзлаа.
Ли Кэчян: Серби бол Төв Зүүн Европын бүсээс хамгийн түрүүнд Хятад улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон орон юм. Хятад Серби улстай хамтдаа уламжлалт найрсаг харилцаагаар хөгжлийн хөдөлгүүр болгож, хөгжлийн стратегиа холбон, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны иргэддээ үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэлээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Унгар-Серби чиглэлийн төмөр зам нь хоёр талын үйлдвэрлэлийн чадавх илэрхийлсэн хамтын ажиллагааны жишиг төсөл юм. Цаашид эрч хүчтэй ажиллаж, төслөө хэрэгжүүлэн, бүс нутаг хоорондын дэд бүтцийн холболтыг дэмжих ёстой. Хятад улс Серби улсын хамт хоёр талын худалдааг хөгжүүлэн, хөдөө аж ахуйн боловсруулалт, хүмүүнлэг, аялал жуулчлалын зэрэг салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Серби улс "16+1" хамтын ажиллагааг дэмжин идэвхтэй оролцож буй нь сайшаалтай бөгөөд цаашид энэ салбарын хамтын ажиллагааг урагшлуулан, харилцан ашигтай хамтдаа ялалтад хүрэхийг хүсэж байна гэлээ.
Александр Вусик: Серби улс Хятадын итгэлт найз, түнш юм. Хоёр орны хамтын ажиллагаа тогтвортой ахиц дэвшилд хүрсэн. Хятад улсын эдийн засгийн хөгжил нь бусад орнуудад үр өгөөжөө хүртээнэ гэдэгт итгэлтэй байна. Бид цаашид хоёр орны үйлдвэрлэлийн чадавхи, дэд бүтцийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, "16+1" хамтын ажиллагааны механизмыг түлхүү хөгжүүлэх болно гэлээ.
 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100