CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Сирийн засгийн газар мөргөлдөөнөө улс төрийн аргаар зохицуулахыг эрхэмлэх ёстой

05-16-2017 14:03

 Сирийн засгийн газар мөргөлдөөнөө улс төрийн аргаар зохицуулахыг эрхэмлэх ёстой
Сирийн засгийн газар хүчирхийллийг зогсоож, мөргөлдөөнөө улс төрийн аргаар зохицуулахыг эрхэмлэнэ гэдэгт итгэлтэй байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Де Мистура 15-нд онцоллоо.

Де Мистура мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хандаж, 16-19-нд болох Сирийн асуудлаарх шинэ ээлжийн Женевийн хэлэлцээнд оролцохоор, наад зах нь 18 хүний бүрэлдэхүүнтэй Сирийн засгийн газрын төлөөлөгчид Женевт хүрэлцэн очсоныг мэдэгджээ.

Де Мистура Сирийн засгийн газар Женевийн энхийн хэлэлцээг улам том хэмжээний цэргийн үйл ажиллагаа явуулах халхавч болгон ашиглаж байгаа гэсэн таамгийг няцаажээ.

Де Мистура: Шинэ ээлжийн хэлэлцээгээр мөн урьдын тогтоосон 4 сэдэв буюу үндэстний эв нэгдлийн засгийн газар байгуулах, үндсэн хуульд өөрчлөлт оруулах, сонгуулийг дахиж шинээр хийх, терроризмтой тэмцэх зэрэг эдгээр асуудлыг авч хэлэлцэнэ гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100