CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Хүнд 100 наслах боломж бий

05-15-2017 16:34

 Эрүүл явж урт наслахын хүсэл мөрөөдөл нь хүн төрөлхтний түүхэн мөрөөдөл бизээ. Орчин үеийн шинжлэх ухаан хүний амьдрах хугацааны дээд боломжийг 140 нас хүрнэ гэж үздэг. Зарим газар оронд ийм настай хүмүүс амьдарч байсан тухай мэдээлэл бий. Хүмүүс биологийн энэ боломжоо бүрэн ашиглах нөхцөл бололцоо хүн бүрт харилцан адилгүй байдагтай уялдаж наслалт янз бүр й байдаг. Урт наслах нөхцөл маш олон талтай. Үүнд зуурдын олон шалтгаанаас <<өвчин осол, гэмтэл, дайн дажны аллага гэх мэт>> зайлсхийх нь тэр бүр хувь хүнээс хамаарахгүй ч наслалтанд нөлөөлдөг. Гэвч хувь хүн өөрийн эрүүл мэндэд ухамсартайгаар хандаж чадвал наслах насаа уртасгаж болох өргөн боломж байгааг орчин үеийн анагаах ухаанд тогтоогоод байна. Төр нийгмийн зүгээс элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх нь хүн амын урт наслах нөхцөлийг дээшлүүлдэг. Орчин үед хөгжилтэй орнуудын хүн амын нас баралтад нөлөөлж байгаа гол хүчин зүйлийн дотор насжилттай холбогдон аажмаар дамждаг халдварт бус архаг өвчнүүд тухайлбал: зүрх судасны өвчин, зүрхний дутагдалд хүргэдэг өвчнүүд, тархины харвалт судас өөхжин хатуурах, цусны даралт ихсэх, хорт хавдар гэх мэт насжилтыг хязгаарлаж байгаа гол өвчнүүд гэж хүлээн зөвшөөрөгдөх боллоо. Хүн амын дундаж наслалт өндөртэй дэлхийн арван оронд /Япон 79, Гонконг, Исланд, Швед, Швейцар тус бүр 78, Австрали, Ипани, Грек, Итали, Нидерланд тус бүр 77 нас зэрэг орнууд орж байлаа./ Дундаж нас гэдэг нь олон хүчин зүйлээс хамаардаг үзүүлэлт юм. Тухайлбал: Хүүхэд цөөн бол ихэсдэг гэх мэт. Эдгээрээс үзвэл амьдралын төвшин өндөр, нийгмийн хямралгүй, хөгжилтэй орнуудад урт наслах боломж ихэсдэг нь харагдаж байна. Тухайн амьдарч байгаа орны хөгжлийн төвшинтэй уялдан, наслалт янз бүр байгаа ерөнхий хандлага ч харагдаж байна. Иймээс амьдран буй улс орноо амгалан тайван байлгаж хөгжүүлэх нь хүн бүрийн урт наслах эрмэлзэл хэрэгжихийн нэг үндэс нөхцөл гэдгийг хүн бүр санаж байх нь зүйтэй юм. Хүмүүсийн насжилд сөрөг нөлөөлдөг дараах хүчин зүйлс одоо нэгэнт тодорхой болсныг санаж тэр сөрөг хүчин зүйлийн нөлөөллийг таслан зогсооход чиглэсэн үйл ажиллагаа, зан үйлтэй болох нь их чухал. Үүнд:
1.Халдварт өвчнөөс хамгаалах, эрүүл мэндийн боловсрол, зан үйлтэй болох
2.Зөв хооллох
3.Хөдөлгөөн /дасгал тогтмол хийж байх/
4.Хорт зуршлуудаас зайлсхийх
5.Сэтгэл санаа өөдрөг байх /Ажиллах, амрах, эрүүл ахуйн дэглэмийг чанга баримтлах/
6.Эрүүл аж төрөх зан үйлийг эзэмших
7.Урьдчилан сэргийлэх эмнэлгийн үзлэгт тогтмол хамрагдах, хэрэв эмгэг илэрвэл эмчийн зөвлөгөөг даган биелүүлдэг байх.
Дээрх эн тэргүүнд анхаарууштай зүйлсийг байнга мөрдлөг болгож чадвал хүн 100 наслах бүрэн боломжтой гэж үздэг.

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100