CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Индонезийн ерөнхийлөгчтэй уулзав

05-15-2017 14:23

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 14-нд Ардын их хурлын ордонд "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож буй Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодотой уулзав.

Ши Жиньпин, миний бие 2013 оны 10-р сард Индонезид 21-р зууны тэнгисийн торгоны замыг байгуулах санаачилгыг анх дэвшүүлсэн юм. Ноён ерөнхийлөгч албан тушаалд орсны дараа Индонезийг "дэлхийн тэнгисийн тулгуур цэг" болгон байгуулах төсөл дэвшүүлэв. Сүүлийн жилүүдэд хоёр орон санаачилга ба төслийг идэвхтэй холбож, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн баялаг үр дүнд хүрч, хоёр орны харилцаанд шинэ агуулга нэмж, хамтын ажиллагааны өргөн орон зайг нээсэн байна гэжээ.

Жоко, Индонез "нэг бүс нэг зам" санаачилга болон Хятадын зохион байгуулж буй уг чуулга уулзалтыг дээд хэмжээгээр үнэлж, "нэг бүс нэг зам"-ын байгуулалт нь Индонез, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаанд нэн олон боломжийг олгоно гэдэгт итгэж байна. Олон улс болон бүс нутгийн үйл хэргээр Хятад улстай зохицуулалтаа эрчимжүүлж, Хятад АСЕАН-ы харилцааг тогтвортой хөгжүүлэхэд Индонез бэлэн байна гэв.

Уулзалтын дараа хоёр тэргүүн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг технологийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн байгуулалтын салбар дахь хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

\Урьхан\
 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100