CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян ОУВС-гийн ерөнхийлөгчтэй уулзав

05-15-2017 13:03

14-нд АИХ-ын ордонд Хятадын ерөнхий сайд Ли Кэчян "Нэг бүс нэг зам" олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож буй ОУВС-гийн ерөнхийлөгч Кристин Лагардыг хүлээн авч уулзлаа.

Ли Кэчян, Хятадын эдийн засгийн хөгжил, өөрчлөлт шинэчлэлд ОУВС анхаарал хандуулан дэмжиж ирснийг өндрөөр үнэлээд, ОУВС зэрэг талуудтай бодлогын хэлхээ холбоо, зөвшилцлөө эрчимжүүлж, эдийн засгийн даяарчлалыг ахиулан, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгон хялбарчлах, олон талт хамтын ажиллагаагаа ахиулж, дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
 

Кристин Лагард: Хятадын эдийн засгийн өсөлтийн эрч хүч хүмүүст итгэл өгч, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, олон талт худалдааны системд дэмжлэг болж байна. ОУВС үүнийг хараад баяртай байна. Хятадын банк санхүүгийн системийн үндэс суурь бат бэх бөгөөд хяналт шалгалтын ажил үр ашигтай байдаг. Хятадын талтай хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

\Ренчинсоо\  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100