CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Дэлхийн банкны ерөнхийлөгчтөй уулзжээ

05-15-2017 14:16

14-нд Бээжин хотноо Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор ирсэн Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзжээ.

Ли Кэчян Дэлхийн банкны Хятадтай явуулж байгаа хамтын ажиллагааг идэвхтэй үнэлжээ. Тэрээр: Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орны хувьд их гүрний хариуцлагатай үүргээ биелүүлж, ядуурлыг бууруулах, хөгжлийг дэмжих зэрэг Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох болно. Дэлхийн банк олон талт хөгжлийн байгууллагын хувьд олон улсын хамтын нийгэмлэгийг дайчлан эдийн засгийн даяаршлыг ахиулж, хөгжлийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хамтдаа хөгжихөд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна гэжээ.
 

 Жим Ён Ким: Дэлхийн банк Хятадтай сайн хамтран ажиллаж байна. Хятадын талын эм эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөх үйл явцыг ахиулж байгааг өндрөөр үнэлж байна. Энэ нь бусад улс оронд ашигтай туршлага болох юм. Хятадын тал өөрчлөлт шинэчлэлээ гүнзгийрүүлж, шинжлэх ухаан техникийн инноваци бүтээхээ эрчимжүүлэн, шинэ хөдөлгөх хүч бий болгож байгаад Дэлхий банк итгэл дүүрэн байна. Хятадын талтай хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

\Гэрэлт орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100