CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятадын баг аваргалав

05-14-2017 13:58

Дэлхийн параглайдын аварга шалгаруулах 9 дэх тэмцээнд Хятадын баг аваргалав. Энэ бол Хятадын баг 2009 онд анх удаа уг тэмцээнд оролцож, хоёрдугаарт байранд орсноос хойш гаргасан хамгийн том амжилт юм.

5-р сарын 5-13-нд Дэлхийн параглайдын аварга шалгаруулах 9 дэх тэмцээн Албанийн Vlore-д болов. 9 ээлжийн ширүүн тэмцээний дараа Хятадын баг 52 хувийн амжилтаар Сербийн багийг ялж, багийн тэмцээнд түрүүлэв. Европын аварга шалгаруулах тэмцээний аварга Сербийн баг болон Чехийн баг тус тус хоёр, гуравт оржээ.

28 орноос хүрэлцэн ирсэн 147 тамирчин энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Тэмцээнд оролцсон улс орон, тамирчдын тоогоороо шинэ амжилт тогтоосон төдийгүй Словений тамирчин Антон Сволисак удаа дараа "0" оноогоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээний амжилтыг гайхалтайгаар шинэчисэн байна.

  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100