CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Чилийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

05-14-2017 13:28

Хятад улсын дарга Ши Жиньпин 13-нд Ардын их хурлын ордонд Чили улсын ерөнхийлөгч Вероника Мишелле Бачелет Жериатай хэлэлцээ хийв. Хамтын хүчин чармайлтаар Хятад, Чилийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийг хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрчээ.
Ши Жиньпин: Чили улс бол Шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон өмнөд Америк тивийн анхны орон, мөн Хятад улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан Латин Америкийн анхны орон бөгөөд Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх талаар олон "анхдагч" болсон билээ. Өнөөгийн нөхцөл байдалд, хоёр орон сайн найз, сайн түншийн хувьд хамтран ажиллаж, Хятад Чилийн иж бүрэн стратегийн түншийн харилцаа сайн гараанаас гарах ёстой. Хоёр тал хоёр орны олон салбарын, олон шат давхаргын яриа хэлцлийн механизмыг бүрэн гүйцэд ашиглаж, хоёр орны засгийн газрын хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлэн, хоёр орны харилцааны алс хэтийн хөгжилд бат сайн суурь тавих хэрэгтэй. Хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийг өндөржүүлэх явдлаар гол болгож, олон талт хамтын ажиллагааны төлөв байдлыг цогцлоон, "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын хүрээнд хөгжлийн стратегиа холбож, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, хоёр орны дэд бүтцийн бүтээн байгуулалт, бүс нутгийн дэд бүтцийн түншлэл, цэвэр эрчим хүч, мэдээлэл холбоо зэрэг салбарын хамтын ажиллагааны томоохон төслийг урагш ахиулах хэрэгтэй. Гамшгаас сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн дараах сэргээн босголт, Өмнөд туйлын судалгаа, сансар судлал, био техник, сансрын хиймэл дагуул зэрэг шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, соёл боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэгийн солилцоог өргөтгөн, иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг баялаг болгох нь зүйтэй. Хятадын тал Чилийн талтай Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд зохицуулалт, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Ази Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны бүтээн байгуулалт урагшлуулан, мөн Чили улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд нэгдсэн явдлаар боломж болгон, Ази Номхон далайн бүсийн дэд бүтцийн түншлэлийг хамтдаа ахиулахад бэлэн байна гэжээ.

Хэлэлцээ өндөрлөсний дараа хоёр орны төрийн тэргүүн хамтдаа улс төр, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, Өмнөд туйлын судалдаа зэрэг салбарын хоёр талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд байлцав.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100