CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Монгол улсын ерөнхий сайдтай уулзав

05-12-2017 16:47

 

 

Хятад улсын дарга Ши Жиньпин 12-ны өдөр Ардын их хурлын ордонд "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэн Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзсан байна.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад улс Хятад, Монголын харилцааг чухалд үзсээр ирсэн. Хоёр тал харилцан итгэлцэж, хамтран ажиллаж, хамтаар ялалт байгуулах зарчмыг баримталж,  бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлэн хөгжүүлэх ёстой" гэжээ.
Тэрээр мөн "Хятад, Монголын харилцаа хөгжлийн саруул сайхан ирээдүйтэй юм. Хоёр тал харилцан анхаарал хандуулж буй голлох ашиг сонирхолд ихээхэн анхаарал хандуулж, итгэлцлээ гүнзгийрүүлж, Хятад, Монголын харилцаа зөв замаас хазайхгүй байхад анхаарал хандуулах ёстой. Чөлөөт худалдааны бүсийг байгуулах техник эдийн засгийн судалгааг хийж, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, уул уурхайн том төсөл, дэд бүтцийн байгуулалтын хамтын ажиллагааны хүрээг тэлж, залуучууд, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг харилцаа холбооны агуулгыг баяжуулж, хоёр ард түмний найрамдал итгэлцлийг бэхжүүлэх ёстой" гэж онцоллоо.

Ши Жиньпин хэлэхдээ "Монгол улс бол "Нэг бүс нэг зам"-д холбогдох чухал орон. Хятад улс Монгол улсыг үүнд идэвхтэй оролцож, Европ, Азийг холбосон гүүр холбоосын үүргээ гүйцэтгэхийг дэмжин, талархан хүлээх авах болно. Хоёр тал худалдаа хөрөнгө оруулалт, дэд бүтцээр холбогдох, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллаж, "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг Монгол улсын "Хөгжлийн зам" санаачилгатай үр ашигтай уялдуулж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилыг бүтээн байгуулж, гурван талын хамтын ажиллагааг дэмжих ёстой" гэжээ.
 
Ж.Эрдэнэбат хэлэхдээ "Хятад улстай найрсаг харилцаагаа хөгжүүлэх нь Монгол улсын дипломат харилцааны тэргүүлэх чиглэл юм. Монгол улс нэг Хятад улс байх бодлогыг баримтлан Монгол, Хятадын өндөр түвшний хэлхээ холбоо, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна. Нээлттэй багтаамжтай "Нэг бүс нэг зам" санаачилга хүн төрөлхтний хөгжлийн тэнцвэргүй, тогтворгүй асуудлыг шийдвэрлэж, дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтойг Монгол улс сайшааж байгаа бөгөөд Ази, Европыг холбосон гүүрийн үүргээ гүйцэтгэж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.

\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100