CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад 1500 гаруй зочин оролцоно

05-11-2017 11:22

 10-нд Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Ван Шяотао: Нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын гурван том бүрэлдэхүүн хэсгийн нэгийн хувьд чуулга уулзалтад гадаад дотоодын 1500 гаруй хүн оролцохоос гадаадын 850 гаруй хүндэт зочид оролцож, 130 орон болон олон улсын 70 гаруй байгууллагыг хамрах болно гэжээ.
Ван Шяотао мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Дээд хэмжээний чуулга уулзалт 5-р сарын 14-нд болж, голцуу дэд бүтэц, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, эрчим хүч, банк санхүү, хүмүүнлэгийн солилцоо, экологи, тэнгисийн хамтын ажиллагаа зэрэг 8 талаар судлан ярилцаж, хамтын ажиллагааны чиглэлийг зөвшилцөн хэлэлцэж, хэрэгжүүлэх арга замын талаар судлан ярилцаж, нийтлэг ойлголтод хүрэх, ажил хэрэгч үр дүнг ахиулах болно гэжээ.

Тэрээр: Чуулга уулзалт "1+6" хэлбэрээр явагдана. Үүнд дээд хэмжээний бүгд хурал, гол сэдвийн 6 хурал багтаж байна. Гол сэдвийн 6 хурал нь бодлогын зохицуулалт, дэд бүтцээр холбогдохыг түргэтгэх, худалдааг саадгүй болгох, банк санхүүг уялдуулах, иргэдийн харилцааг ахиулах, зөвлөх байгууллагын солилцоо зэрэг багтаж байгаа юм гэжээ.

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100