Дөрөв хоногт 10.000 ам.доллараар зорчих тансаг галт тэрэг аялалд гарсан байна
05-10-2017 11:29
Япончууд нэгэн гайхалтай бэлгийг аялагчдад зориулсан байна. Тэд тав тухыг дээд зэргээр хангасан тансаг зэрэглэлийн галт тэргийг аялуулж эхэлжээ. Энэ галт тэргээр дөрөв хоног зорчиход 10,000 ам доллар төлөх ёстой. The Train Suite Shiki-Shim хурдан галт тэрэг энэ сарын 1-нээс Токиогийн Уэнс станцаас Хоккайдо, Тохокугаар дамжин зорчиж эхэлжээ. Галт тэргээр хоёр хоног аялхад нэг хүн дунджаар 2860 ам.доллар төлөх ажээ. Хэдийгээр өндөр өртөгтэй тансаг зочид буудал шиг 17 люкс өрөөтэй ч уг гал тэрэгний тасалбар ирэх оны 3-р сар хүртэлх хугацааных зарагдаж дууссан байна. Галт тэрэгний 10 воганд 34 зорчигч үйлчлүүлэх багтаамжтай. Тэдэнд шилдэг тогооч нар үйлчилнэ. Мөн энэхүү тансаг галт тэргэнд зорчигсод амьд хөгжим сонсож болох гэнэ.