CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин БНСУ-ын шинэ ерөнхийлөгчид баяр хүргэв

05-10-2017 13:18

5-р сарын 10-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Мун Жэ Инд баяр хүргэж буйгаа илэрхийлсэн баярын цахилгаан илгээсэн байна.

Ши Жиньпин баярын цахилгаандаа онцлохдоо, БНХАУ болон БНСУ нь чухал хөршүүд юм. Дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш, хоёр талын хамтын хүчин зүтгэлээр, хоёр орны харилцаа тал бүрээр хөгжиж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд бодит үр ашиг хүртээсэн төдийгүй бүс нутгийн энх тайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулсан гэжээ.

Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, хоёр орны харилцааг би дээд хэмжээнд чухалчилдаг. БНСУ-ын талтай хамтдаа амаргүй явж ирсэн хоёр орны харилцааны үр дүнг хамгаалж, харилцан ойлголцсон, харилцан хүндэтгэсэн үндсэн дээр, улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, санал зөрөлдөөнөө эвээр зохицуулж, зөвшилцөл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг цаашид дэмжихэд Хятадын тал бэлэн байна. Мөн тантай хамтаар Хятад, БНСУ-ын харилцааны хөгжлийн үр ашгийг хоёр орон, хоёр ард түмэнд хүртээхэд бэлэн байна гэжээ.

\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100