CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин, Эммануэл Макронтой утсаар ярив

05-10-2017 10:43

9-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Францын ерөнхийлөгчөөр сонгогдсон Эммануэл Макронтой утсаар ярив.

Эммануэл Макрон Францын ерөнхийлөгчөөр сонгогдсон явдалд Ши Жиньпин баяр хүргэв. Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад Францын харилцаа түүхийн гүн зузаан үндэс суурьтай юм, Хятадын гадаад харилцаанд чухал байр суурь эзэлдэг. Дипломат харилцаа байгуулсан 53 жилийн турш, хоёр орны харилцаа олон улсын өөрчлөлт хувиралтын шалгалтыг даван гарч, стратегийн чанар тасралтгүй нэмэгдэв. Хятад Францын харилцааг эхлэлийн шинэ цэгээс урагшлуулан шинэ шатанд гаргах нь хоёр ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүсэлттэй нийцэх юм гэжээ.

Эммануэл Макрон хэлэхдээ, ерөнхийлөгчөөр сонгогдсонд маань баяр хүргэсэн Ши Жиньпин дарга талархаж байна. Франц Хятад хоёр орон уламжлалт найрамдалтай, олон салбарын өнөөгийн хамтын ажиллагаа сайн байгаа. Миний бие Франц Хятадын харилцааг маш чухалчилдаг. Францын шинэ засгийн газар Хятад улсад идэвхтэй найрсаг бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлж, нэг Хятадын бодлого баримталж, хоёр орны гадаад харилцаа, эдийн засаг худалдаа, аж үйлдвэр зэрэг салбар болон "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын хүрээн дэх бодитой хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, Их хорийн бүлгийн хамтын ажиллагаа зэрэг олон улсын том чухал үйл хэргээр үргэлжлэн нягт уялдан харилцах болно гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100