CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

ӨМ-ын хурдны галт тэргийг туршив

05-09-2017 10:10

 7-ны үдээс хойш Жанчхүү-Хөххотын зорчигч тээврийн шугам дахь Улаанцаваас Хөххот хүрэх хэсэгт ӨМ-ын анхны хурдны галт тэрэг цагт 275 километрийн хурдаар туршин ажиллуулав.

Жанчхүү-Хөххотын зорчигч тээврийн шугам нь Хятадын дунд урт хугацааны төмөр замын байгуулалтын төслийн "Бээжин-Ланжөү" төмөр замын чиглэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Нийт урт нь 286.8 километр бөгөөд цагт 250 километр хурдтай явна.

Туршиж үзсэн уг хэсгийг энэ оны 7-р сард албан ёсоор ашиглалтад оруулж, хоёр газрын хооронд зорчих цаг нь 1 цагаас 35 минут хүртэл богиносно. 2018 онд Жанчхүү-Хөххотын шугам бүх талаар нэвтэрч, яг одоо байгуулж буй Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны замтай нийлснээр Хөххотоос Бээжинд 9 цаг аялах цагийг богиносгон 3 цаг болгоно.

/Урьхан/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100