CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Нигерийн барьцаалагдсан охидоос 82 нь суллагджээ

05-09-2017 10:21

 Хэт даврагч "Боко харам" бүлэгт барьцаалагдсан Нигер охидоос 82 нь суллагджээ. Энэ явдалд НҮБ баяр хүргэж байна хэмээн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дажаррик 8-нд мэдэгдлээ.
Стефан Дажаррик хэвлэлийн бага хуралд хандаж, НҮБ суллагдсан эдгээр охид болон мөн барьцаанд байгаа охидын эрүл мэнд, аюулгүйн байдалд анхаарал хандуулж байгаа бөгөөд тэдний ар гэрийнхэн, оршин суугчид зовлон амссан эдгээр охидыг бүх талаар дэмжиж, нийгэм нийттэйгээ хамт байхад нь туслахыг нийт хүмүүст уриалж байна гэжээ.

Стефан Дажаррик, Хэт даврагч "Боко харам" бүлгийн барьцаанд зовлон амссан эдгээр охидыг нийгэм нийттэйгээ хамт байхад нь туслан, Нигерийн засгийн газарт үргэлжлэн туслалцаа үзүүлэхийг Олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриаллаа.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100